“ИНВЕСКОР ГЛОБАЛ КЬЮ ХБА ХОС” ХХК-ИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн 2025 оны Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн 14:00 цагт www.ic-invest.mn хэрэгслээр цахимаар хуралдана.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
Сангийн 2025 оны үйл ажиллагаатай холбоотой холбогдох тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулж, батлуулах;
Сангийн 2025 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
Сангийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
Хуралд оролцох эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2026 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байна
Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох нэгж эрх эзэмшигчид нь 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:
Улаанбаатар Үнэт цаасны биржийн цахим хуудас (www.ubx.mn);
Өөрийн харилцаж буй Мэргэжлийн оролцогч Үнэт цаасны компаниар дамжуулан авах;
“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн байранд долоон хоногийн Даваагаас Баасан гаригуудад ажлын цагаар (09:30-18:30) холбогдож авч болно
Холбогдох утасны дугаар: +976 7505 - 1575, 8995 - 9792