Инвескор ассет менежмент ҮЦК ХХК нь 2022 оны 4-н сарын 6-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх 309/41 гэрчилгээний дугаартай тусгай зөвшөөрлөө авлаа.
Манай компани нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон СЗХ-оос баталсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Бидний зорилго бол Монгол улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг шинэлэг түвшинд хүргэх, дотоодын хөрөнгө оруулагчдад гадны хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэх, ёс зүйн өндөр түвшинд хөрөнгө оруулалтын сан удирдах юм.