CFA institute research challenge Mongolia 2023 тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа
Дэлхийн хамгийн том санхүүгийн шинжээчдийн байгууллага болох CFA institute-ээс зохион байгуулдаг Research Challenge тэмцээний Монгол улс дахь шалгаруулалт энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК тус тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож, Гүйцэтгэх захирал О.Оч тэмцээнд оролцсон багийн гишүүд, оюутан залуучуудад амжилт хүсч, үг хэллээ.
Энэхүү тэмцээнээр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Түмэн шувуут ХК -ийн хувьцаанд олон талын судалгаа шинжилгээ, дэвшилтэт арга аргачлал ашиглан үнэлгээ хийсэн бөгөөд энэ нь оюутан залуусын цаашдын ажлын гараа, туршлагад өндөр өгөөж өгч, Монголын хөрөнгийн зах зээлийн боловсон хүчний залгамж халаа, ирээдүйн мэргэшсэн шинжээчдийг бэлтгэх өндөр ач холбогдол бүхий алхам юм.
Уг тэмцээнд манлайлсан багийг зүүн өмнөд азийн бүсийн шалгаруулалт хүлээж байгаа тул дараагийн аялалд нь амжилт хүсье!