“Инвескор Глобал Кью Хамтын ХОС” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Та манай удирдлагын багт нэгдэхийг хүсэж байвал 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор яагаад манай байгуулагад ажиллах хүсэлтэй байгаа тухай захидлаа info@ic-invest.mn хаяг руу цахим шуудангаар дараах шаардлагуудыг хангасан анкет, бичиг баримтуудын хамт ирүүлнэ үү.
Сангийн тухай
Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;
Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн дараах шалгуурыг хангах
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.