“Инвескор Ассет Менежмент” ХХК-ийн үүсгэн байгуулсан “И Эс Пи Ирээдүй Хамтын ХОС” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №424 дүгээр тогтоолоор нэгж эрхээ олон нийтэд санал болгох зөвшөөрөл авсны дагуу анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор нээлээ.
И Эс Пи Ирээдүй хамтын хөрөнгө оруулалтын сан нь ажил олгогч байгууллага болон тэдгээрийн ажилтнуудад зориулсан хуримтлалын сан бөгөөд ажилтнуудын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, урт хугацааны хуримтлал бий болгох зорилготой юм.
Анхдагч арилжаа 2025 оны 10-р сарын 29-нөөс 2025 оны 11-р сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Дараах вэбсайт руу орж сангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хөрөнгө оруулалтын захиалга өгөх боломжтой.