“Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн 2024 оны Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 11:00 цагт Ай Си Тауэр (ICTower) барилгын 5 давхрын хурлын заалд зохион байгуулна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
Сангийн 2023 оны үйл ажиллагаатай холбоотой холбогдох тайлангуудад ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулж, батлуулах;
Сангийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
Сангийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
Сангийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
Сангийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг батлах;
Хуралд оролцох эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2024 оны 04 сарын 05-ны өдөр байна. Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох нэгж эрх эзэмшигчид нь 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:
Улаанбаатар Үнэт цаасны биржийн цахим хуудас (www.ubx.mn);
Өөрийн харилцаж буй Мэргэжлийн оролцогч Үнэт цаасны компаниар дамжуулан авах;
“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн байранд долоон хоногийн Даваагаас Баасан гаригуудад ажлын цагаар (09:30-18:30) холбогдож авч болно;
Санал өгөх: Нэгж эрх эзэмшигч Та саналаа өгөхдөө “Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн нэгж эрх эзэмшигчдийн санал авах хуудсыг цаасан хэлбэрээр бөглөн шуудангаар, “Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн байранд өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өгөх байдлаар урьдчилан хүргүүлж болохоос гадна нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын өдөр хуралд оролцож саналаа өгөх боломжтой. Цаасан хэлбэрээр санал хүлээн авах сүүлчийн хугацааг 2024 оны 04 сарын 26-ны өдрөөр тогтооно.
Нэгж эрх эзэмшигч та хуралд биечлэн оролцох тохиолдолд 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 10:40 цагаас өмнө хурал хуралдах газарт хүрэлцсэн ирэхийг хүсч байна.
“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Комплаенсийн мэргэжилтэн М.Энхцацрал 9919-1144 enkhtsatsral@ic-invest.mn
“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Мөнхзул 8808-3729 munkhzul@ic-invest.mn
“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч Э.Анарболд 9973-0687 anarbold@ic-invest.mn
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисийн гудамж 42, Ай Си Тауэр барилга, 15 давхар, 1502 тоот