Adobe Inc компанийн тухай

1982 онд анх үүсгэн байгуулагдсан Adobe Inc компани нь хамгийн олон төрлийн программ хангамж хэрэглэгчдэдээ санал болгодог гэдгээрээ алдартай билээ. Олон төрлийн программаараа хүмүүсийн бүтээлч авьяасыг нэгтгэдэг, дэлхийн өнцөг бүрт хэрэглүүлж чаддагаараа онцлог юм.

Adobe Inc-ийн бизнес үндсэн гурван сегментээс бүрддэг бөгөөд хэрэглэгчдэдээ хялбар аргаар, контент боловсруулах шийдлийг санал болгодог байна.  Үүнд:

  1. Adobe Creative Cloud: энэхүү сегмент нь хувь хүмүүс, багууд болон бизнесүүдэд бүтээлч зангаа илэрхийлэх программуудыг санал болгодог ба бидний хамгийн сайн мэдэх Photoshop, Premier Pro, Acrobat гэх мэт программууд багтдаг.

  2. Adobe Experience Cloud: энэхүү сегмент нь контент гаргаж буй бизнесүүдэд маркетингийн удирдлага, шинжилгээнд шаардлагатай мэдээлэл гэх мэт ажлыг хөнгөвчлөх платформ олгодог.

  3. Adobe Express: энэхүү сегмент нь интернэт дээр суурилсан хялбар аргаар график контент боловсруулах програмыг санал болгодог байна.

Adobe Inc нь Software-as-a-Service (SaaS)буюу программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч бизнес загвартай бөгөөд орлого нь хэрэглэгчдийн сар бүр төлөх ашиглалтын хураамжаас бүрддэг байна.  2023 оны 12 сарын байдаар идэвхитэй 22 сая хэрэглэгчтэй байна.

Сонирхолтой 5 баримт:

  1. Анх 1986 оны 8-р сарын 20 өдөр нэгж хувьцаагаа $0.17-оор олон нийтэд санал болгосон.

  1. Adobe Inc-ийн дэлхий даяар 25 улсад 29,000 ажилтантай байна.

  1. Adobe Inc-ийг хувьцаа (ADBE) нь Nasdaq биржид арилжаалагддаг ба хувьцааны үнэ 2024 оны 1-р сарын 8-ний байдлаар $564.6 хүрсэн ба 2023 онд 85.5%-ийн өгөөжтэй байжээ.

  2. Adobe Inc-ийн Photoshop программыг бид бүгд мэднэ. Харин хамгийн өргөн ашиглагддаг бүтээгдэхүүн нь программ биш файлын формат болох Portable Document Format (PDF) юм. PDF-ийн үндсэн үүрэг нь баримт бичгийг боловсруулсан программаас бусад хэлбэр рүү хөрвүүлэн ашиглах боломжтой  юм.

2023 оны 3-р сард олон нийтэд танилцуулсан Adobe Firefly нь Generative AI төрлийн зураг боловсруулах хиймэл оюун ухааны чадалтай программ бөгөөд 2023 ондоо нийт 4.5 тэрбум зураг боловсруулж зах зээлдээ хамгийн өндөр ашиглагджэээ. Энэхүү программ нь бета хувилбардаа байгаа бөгөөд цаашдаа Creative Cloud-ын бүх програмд суурьшиж бүх төрлийн ажлыг хөнгөвчилсөн нэгдмэл шийдэл болох Adobe-ийн Sensei хиймэл оюун ухааны загварын нэгэн хэсэг болох юм.

Санхүү:

Adobe Inc нь зах зээл дээр давамгай байр суурийг эзэлдэг бөгөөд өргөн хүрээ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож тогтвортой орлогын суурийг бүрдүүлжээ.

2023 оны 12-р сарын 13-ний өдөр танилцуулсан жилийн тайлангаас харахад орлого өссөөр 19.4 тэрбум хүрсэн ба өмнө жилийн мөн үеэс 10.3%-иар өссөн бол жилийн цэвэр ашиг 5.4 тэрбум болж 14.13%-ийн өсөлт үзүүлжээ. Цэвэр ашгийн өсөлтийн түвшин, борлуулалтын өсөлтөөс хурдацтай байгаа нь үр ашигтай байдал сайжирсныг илтгэх ба хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүн гаргаснаар хурдацтай өсөлт үргэлжлэх хандлагатай байна.

Adobe Inc нь жилийн тайлангийн хурлаар 2024 оны борлуулалтаа 10% өсч 21.4 тэрбум хүрнэ харин нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 2024 онд 15% өсч $13.65 хүрнэ гэж тус тус таамаглажээ.

Adobe Inc-ийн хувьцаа 2023 онд S&P 500 индексийн гүйцэтгэлээс 62.9%-иар илүү өгөөжийг хөрөнгө оруулагчдад олгосон ба энэ нь шинэ хиймэл оюун ухаанаас үүдэлтэй байсан. Adobe Firefly болон бусад хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүдийг амжилттайгаар нэвтрүүлсэн ба цаашдаа ч амжилттай байж хувьцааны үнээ өсгөх магадлалтай байна.

Уолл Стрийтийн шинжээчид Adobe Inc-ийн хувьцааны үнэ 2024 оны эцэст $633 хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд энэнь дунджаар 12%-ийн өгөөжтэй байх таамаглал юм.

Эх сурвалж: About Adobe

fast-facts.pdf (adobe.com)

adobe.com/pdf-page.html?pdfTarget=aHR0cHM6Ly93d3cuYWRvYmUuY29tL2NvbnRlbnQvZGFtL2NjL2VuL2ludmVzdG9yLXJlbGF0aW9ucy9wZGZzLzMxMjEzMjAyL2E1Nnk1dHJndy5wZGY=